Өвчтөний эрх
1. Эмнэлгийн тусламж авах эрх
Өвчтөн эрүүл мэндээ хамгаалах, сайжруулахын тулд зохих эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй бөгөөд хүйс, нас, шашин, нийгмийн байдал, эдийн засгийн нөхцөлөөр ялгаварлан гадуурхагдах ёсгүй. Эмнэлгийн ажилтан үндэслэлгүйгээр үзлэг, эмчилгээнээс татгалзаж болохгүй.
2. Мэдээлэл авах, өөрөө шийдвэр гаргах эрх
Өвчтөн эмч, сувилагчаас өвчний байдал, эмчилгээний арга, анагаах ухааны судалгаанд хамруулах эсэх, эрхтэн шилжүүлэн суулгах эсэх, гаж нөлөө болон хүлээгдэж буй үр дүн, эмчилгээний зардлын талаар хангалттай тайлбар сонсож, дэлгэрэнгүй асууж, зөвшөөрөх эсэхээ шийдэх эрхтэй.
3. Нууцлалаа хамгаалуулах эрх
Өвчтөний бие, эрүүл мэнд, хувийн амьдралтай холбоотой нууц халдашгүй байна. Эмнэлгийн ажилтан, байгууллага өвчтөний зөвшөөрөлтэй эсвэл эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаа зэрэг хуульд заасан тохиолдлоос бусад үед нууцыг задруулах, нийтлэхийг хориглоно.
4. Зөвлөгөө, зохицуулалт хүсэх эрх
Эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой маргаан гарвал өвчтөн Солонгосын эмнэлгийн маргаан зохицуулах, эвлэрүүлэн зуучлах байгууллагад зөвлөгөө, зохицуулалтын хүсэлт гаргаж болно.
Өвчтөний үүрэг
1. Эмнэлгийн ажилтанд итгэж, хүндэтгэлтэй хандах үүрэг
Өвчтөн эрүүл мэндийн мэдээллээ эмнэлгийн ажилтанд үнэн зөв мэдэгдэж, эмчилгээний төлөвлөгөөг нь хүндэтгэн дагах үүрэгтэй.
2. Хууль бус аргаар эмнэлгийн тусламж авахгүй байх үүрэг
Өвчтөн үзлэгийн өмнө өөрийн биеийн байцаалтыг мэдэгдэж, бусдын нэрээр эсвэл хуурамч, хууль бус аргаар эмнэлгийн үйлчилгээ авахгүй байх үүрэгтэй.